2011-03-31
Муу хүүгээ үнсье


Муу хүүгээ үнсье

Өдрийн Сонин
2007/11/08 - 11:29, Пүрэв гараг

Хүүгийнхээ эцэг эхийн хуралд суулаа. Хүү маань нийслэлийн нэгэн сургуулийн тавдугаар анги. Цагтаа эхэлдэггүй хурал жамаараа эхэллээ. Багш нь уламжлал болсон хэдэн хуурай үгээ хэлээд “зовлон”-гоо тоочиж гарав. Хичээлийн нэгдүгээр улирал дуусах дөхсөн ч хүүхдүүд одоогоор гуравхан сурах бичигтэй байгаа ажээ. Бусад найман хичээлийн ном хэзээ ирэхийг Боловсролын яамны эрхэм албат өөрөө ч мэдэхгүй байна хэмээн гайхуулав. Гайхалтай. Нэг хичээлийн сурах бичгийг хэд хэдэн хувилбараар ...